Уралдааны бүтээлийг үндэсний бичгээр бичихийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-11 13:58:38
oyuka_hu@yahoo.com

Энэ онд Орхон аймагт Шүүх байгууллага байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байна. Иймд аймгийн Шүүхийн Тамгын газар ерөнхий боловсролын сургуулийн сурагч болон уран бүтээлч, иргэдийн дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа.

Ахлах ангийхан “Шүүхэд хандах бидний эрх” сэдэвт эссэ бичнэ. Бүтээлийг кирил болон үндэсний бичгээр бичих, найруулгын алдаагүй байх гэсэн шаардлага тавьжээ. Харин иргэд “Аймгийн Шүүхийн түүхэн замнал” гэсэн сэдвээр бичнэ. Үгийн тоо 400-600 гэнэ. Түүхэн замналыг бичихдээ үнэн бодит, судалгаан дээр үндэслэх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Шаардлагатай материалыг Шүүхийн байгууллагаас авч болох гэнэ.

Шалгарсан бүтээлийг “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүл болон аймгийн Шүүхийн тамгын газрын цахим хуудсанд тавина. Бүтээлийг энэ сарын 11-26 хүртэл хүлээн авна. Шалгаруулалт ирэх сарын хоёронд болно. Уг уралдаан мөнгөн шагналтай юм.

Б.Оюун-Эрдэнэ

Related news