Гадаадын 11 иргэнийг албадан гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-11 13:57:50
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт өнгөрсөн онд хууль бусаар амьдарч байсан гадаадын 11 иргэнийг албадан гаргасан гэж Гадаадын иргэний харьяалын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Очирбаатар хэллээ. 

Хөдөө орон нутгаас Орхон аймагт гадаадын олон иргэн ажиллаж амьдардаг. Энэ нь томоохон үйлдвэрүүд байдагтай холбоотой юм. Тухайлбал, 21 улсын 800 иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс 480 нь “Эрдэнэт үйлдвэр”ХХК-т ажилладаг бөгөөд 200 нь тэдний ар гэрийнхэн нь юм. Харин боловсролын чиглэлээр Япон, Турк, Хятад улсын 70 гаруй багш ажилладаг байна. Мөн Монгол иргэнтэй гэр бүл болсон гадаадын 30 орчим иргэн байна.  Өнгөрсөн онд Монгол Улсаас албадан гаргасан 11 иргэний 4 нь Вьетнам, 3 нь БНСУ, 4 нь БНХАУ-ын иргэн байжээ. Тэд оршин суух үнэмлэхгүйн зэрэгцээ визний хугацаа нь хэтэрсэн байсан аж.

Б.Оюун-Эрдэнэ

Related news