“Номгон” дэлгүүр НӨАТ- ын талон хэвлэдэг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭнэ сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Дундговь аймагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс “Номгон рашаант” ХХК анхлан шинэ стандарт бүхий төлбөрийн баримтыг хэвлэдэг боллоо.
Тус компани Дундговь аймагт томоохонд тооцогдох “Номгон” супермаркет, гэр ахуйн тавилга, бараа материалын худалдаа үйлчилгээ эрхэлдэг бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс түрүүлэн ийнхүү худалдан авагчдынхаа эрх ашгийн тулд идэвхийлсэнд иргэд талархалтай байна.
“Номгон” супермаркетын араас “Цоглог” супермаркет удахгүй НӨАТ- ын талон хэвлэхээр зэхэж байгааг тус компанийн захирал хэллээ.
Дундговь Т. Отгонтуяа