ИХШХЕГ-ын орон нутаг дахь газруудын удирдах албан тушаалтнуудын цугларалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-24 11:46:40

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын орон нутаг дахь газрын удирдах албан тушаалтнуудын цугларалт өнөөдөр эхэллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг цугларалтын үеэр орон нутаг, бүсийн газруудын ажлын тайлантай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зааварчилгаа өгдөг байна. Мөн орон нутагт үүсч буй аливаа асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх арга замын талаар зөвлөгөө өгдөг аж. Цугларалт маргааш буюу энэ сарын 25-ны өдөр өндөрлөнө.

Ч.Ариунболд

Related news