Л.Эрдэнэчимэгийг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Лувсангийн Эрдэнэчимэгийг дэвшүүлсэн хэмээн танилцуулсан юм.
Энэ үеэр нэр дэвшигчээс зарим гишүүд асуулт асууж, санал зөвлөмж хэлсний дараа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 91.7 хувийн саналаар дэмжлээ.
Б.Туул
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days