Соёлын өвүүдийг мэдээллийн тоон системд орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 15:45:42

2015 онд Архангай аймгийн Засаг даргын Захирамжаар нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Нямдаваагаар ахлуулсан ажлын хэсэг Булган, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр сумын 164 дурсгалт газрын 2514 дурсгалыг үндэсний соёлын өвийн мэдээллийн тоон системд оруулан PCH программд бүртгэлээ гэж НХХ-ийн мэргэжилтэн Б.Билэгт мэдээллээ.

Энэхүү нарийн чимхлүүр бэрх ажилд дурьдсан сумын Засаг дарга, байгаль хамгаалах алба, соёлын төвийн ажилтнууд санаачлагатай туслаж аймаг орон нутгийн музейн мэргэжилтнүүд гардан түүхийн дурсгалыг нэг бүрчлэн байршил хэмжээс зэрэг гэрэл зураг дүрс бичлэг, эрдэм шинжилгээний хийгээд хадгалалт хамгаалалтын байдлаар тодорхойлж бүртгэжээ. 
    
Түүнчлэн орон нутаг судлах танхимтай 11 сумын 3866 үзмэрээс сонгож 666 ширхгийг нь музейн үзмэр эд өлгийн зүйлийн ерөнхий бүртгэлийн REGISTER программд бүртгэн мэдээллийн сан бий болгоод байгаа тухай аймгийн төв музейн захирал Б.Цэрэннадмид танилцууллаа. 

Архангай аймаг. Л.Булган   

 

Related news