Зуунмодны хүүхдүүдэд зуун бэлэг гардуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмод хотын 1-р баг, Дэлхийн зөн МОУБ-ын Төв ОНХХ, МСҮТөвд зорилтот бүлгийн багачуудад гардуулах шинэ оны бэлгийг өнөөдрөөс хүлээж авна.
"Зөв залуус" клубээс санаачилсан "Зуун бэлэг" аянд шинэ жилээр бэлэг авч чаддаггүй хүүхдийг баярлуулах хүсэлтэй, хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллага оролцох юм. Сайхан сэтгэлийн үр шимээр цугларсан бэлгүүдийг багийн засаг дарга нараас авсан судалгаан дээр үндэслэж, зургаан багийн зорилтот бүлгийн 100 хүүхдэд, өвлийн өвгөний мэндчилгээтэй хамтатган гардуулахаар зорьж байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days