Шинэ өндгөнд шинэ жилийн хямдрал зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 22:58:04

Ховд  аймгийн Баялаг бүтээгчдийн нэг "Галт шувуу" компани өдөр бүр хэрэглэгчиддээ шинэ өндөг нийлүүлж, хүн амын хүнсний хангамжид ихээхэн дэмжлэг үзүүлж байна.

"Галт шувуу" компани өдөрт 700-750 ширхэг өндөг үйлдвэрлэж, шинэ жилийн хямдрал зарлаж нэг ширхэг өндөг 350 төгрөгөөр худалдаалж байна.

Ховдод үйлдвэрлэдэг энэ өндөг 80-90 г жинтэй ба илчлэг, тэжээллэг, шинэ учраас хэрэглэгчдийн таашаал хүлээж байдаг.

Харин хүнсний зах дээр зардаг орос өндөг 60 г, хятад өндөг 40 г жинтэй байдаг  бол Ховддоо үйлдвэрлэж буй өндөг үүнээс 20-50 г жингээр илүү төдийгүй амт чанараараа ялгарч байна.

А.Бямбасүрэн

 

Related news