“Дорноговьд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Жил бүр зохиогддог “Дорноговьд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 14-нд Сайншанд хотод эхэллээ.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа эрүүл хүнс уриан дор хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хангамжийг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.
Үзэсгэлэн худалдаанд 40 гаруй аж ахуй нэгж, 100 гаруй иргэн оролцож дунджаар 6.0 тн сүү, цагаан идээ, 0.5 тн боловсруулсан махан бүтээгдэхүүн, 40 орчим тн төмс, хүнсний ногоо, 400 гаруй нэр төрлийн хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан борлуулж байна.
“Дорноговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг 2004 оноос хойш тасралтгүй 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчдын тоо, бүтээгдэхүүний нэр төрөл жил бүр өсөж байна.
Мөн Сайншанд сумын ЗДТГ-аас хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр тариалангийн газар олгох, хүлэмжийн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх, бага хүүтэй зээл олгох, худаг усжуулах чиглэлээр ажиллаж байгаа нь хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц боллоо гэж албаныхан тодотгов.
Үзэсгэлэн худалдааг Дорноговь аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 15-нд өндөрлөнө.