АЙЛЧЛАЛ: Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосодаг хүлээн авч уулзав
Токио /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
1013 days