Б.Батцэцэг: Унгар улс Монголын залуучуудын боловсролд том хөрөнгө оруулалт хийж байгаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто манай улсад ажлын айлчлал хийж байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр ГХЯ-нд угтан хүлээн авч уулзлаа. Уулзалт хэлэлцээрийн дараагаар айлчлалын хүрээнд Унгар Улсын Засгийн газраас манай улсад хүмүүнлэгийн тусламжаар илгээж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмж, амьсгалын аппарат хүлээлгэн өгөх ёслол ГХЯ-нд болов.
1480 days