Байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эрчимжиж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийн даалгаврыг “Эрдэнэс Монгол” ХХК, “Газпром” НХН энэ оны гуравдугаар сарын 31-нд зөвшөөрч, захиалагчаар “Газопровод Союз Восток” ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.Н.Асеев, гүйцэтгэгчээр “Газпром проектирование” ХХН-ийн Ерөнхий захирал В.А.Вагарин нар гарын үсэг зурж баталгаажуулснаар ТЭЗҮ-ийг боловсруулах ажилд шуурхай орлоо.
1472 days