Бизнес эрхлэгчид БНСУ-тай хийх түншлэлийн хэлэлцээрийг дэмжив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах гэж байна. Үүний өмнө ГХЯ, МҮХАҮТ хамтран хэлэлцээр байгуулах талаар бизнес эрхлэгчдийн саналыг авсан юм. Санал асуулгад Монголын 120 гаруй ААН, байгууллага хамрагдсанаас 98.4 хувь нь Монгол Улс, БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах нь зөв гэж үзжээ.
1364 days