Ойн салбарын Үндэсний чуулган болж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор БОАЖЯ-наас зохион байгуулж буй Ойн салбарын Үндэсний чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож үг хэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, байгаль орчноо хамгаалах нь бүх нийтийн, үндэсний үйл ажиллагаа гэдгийг онцолж, үүнд олон нийтийн анхаарлыг хандуулахыг тодотгож, энэ ажил хоцорч буйг тэмдэглэлээ.
1358 days