Зөвшөөрөлгүй сугалаа явуулсан 26 этгээдийг цагдаад шилжүүлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл телевизээр сүүлийн үед зөвшөөрөлгүй хонжворт сугалаа их явуулж буй талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. Ийм зөрчил гаргаж буй 26 иргэн, ААН-ийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн байна. Татварын байгууллагад урьдчилж мэдэгдэхгүйгээр олон нийтээс мөнгө хурааж, азтан шалгаруулах нь хууль бус үйлдэл юм.
1324 days