ЖДҮ эрхлэгч нарт олгох зээлийн төслийг авч эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслийг ААН, бизнес эрхлэгч нараас улсын хэмжээнд хүлээн авч эхэллээ. Энэ удаа сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, хүлэмжийн аж ахуй, мод, жимс, хүнсний ногооны үр, үрсэлгээ, модон шахмал хавтангийн үйлдвэр зэрэг 9 чиглэлээр төсөл хүлээн авч буйг ЖДҮ-гийн газраас мэдээллээ.
1166 days