П.Цэгмид: Монголд Б.Пүрэвсүхээс өөр эрдэмтэн зураач төрөөгүй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын кино урлагийн ноён оргилуудын нэг болсон "Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны ерөнхий зураачаар Монгол Улсын төрийн шагналт, зураач Батцэндийн Пүрэвсүх ажилласан байдаг. Өнөө жил Монголд эзэн богд Чингис хааныхаа тухай анхны түүхэн киног бүтээсний 30 жилийн ой тохиож байна. Тиймээс Монголын уран зургийн 1970-1980 оны нэрт төлөөлөгч Б.Пүрэвсүх, С.Элбэгдорж, Ё.Өлзийхутаг нарын дурсгалд зориулсан “Репиний академийн шадар-3” үзэсгэлэнг нээх үеэр СГЗ П.Цэгмидтэй Б.Пүрэвсүх агсны тухай онцлон ярилцсан юм.
1151 days