Хамтарсан комисс байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хооронд хоёр талт хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Узбекистан Улсын Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Кудратов Лазиз Шавкатович нар энэ сарын 9-нд Ташкент хотноо гарын үсэг зурлаа.
197 days