ХӨВСГӨЛ: “Сүегэр” уран бичлэгийн уралдаан болно
Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт монгол бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлээ хайрлан хамгаалах, үндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “Сүегэр” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулна.
370 days