Хөвсгөл аймагт Насан туршийн боловсрол төв байгуулна
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд, БСУГ-ын дарга Я.Дашзэвэг нартай уулзаж бүх нийтийн тасралтгүй боловсрол, иргэдийн насан туршдаа суралцахуй, насан туршийн боловсролын үйл ажиллагааг орон нутагт дэмжих, багш нарын нийгмийн асуудалд анхаарах талаар ярилцлаа. Мөн энэ үеэр тус аймагт Насан туршийн боловсрол төвийг ирэх онд байгуулахаар боллоо.
2463 days