ХАА-н салбарын бүтээмжийг дээшлүүлж, хариуцлагыг өндөржүүлэх жил болгон зарлав
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтан, мэргэжилтний зөвлөлгөөн болж байна. Зөвлөлгөөнд сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, сумдын засаг дарга нар, хувийн хэвшлийн мал эмнэлэг үржлийн нэгжийн эмч нар гээд 120 гаруй хүн оролцож байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2018 оныг салбарын бүтээмжийг дээшлүүлж, хариуцлагыг өндөржүүлэх жил болгон зарлажээ.
2716 days