Эмэгтэйчүүд өглөөний уулзалт хийв
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос “Танд амжилт хүсье” өглөөний уулзалт хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа. Уг уулзалтад аймаг, сумын ИТХ-д нэр дэвших гэж буй эмэгтэйчүүд оролцсон юм. Учир нь аймгийн нийт хүн амын 51-ээс дээш хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн дуу хоолойг төрд төлөөлж суух эмэгтэй төлөөлөгчдийн үүрэг оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлж, үр дүнтэй болгох талаар хэлэлцсэн нь өглөөний уулзалтын гол ач холбогдол байлаа.
1821 days