10 өрөө бүхий “Тусгаарлан ажиглах Халдвартын тасаг”-ийг дэлгэлээ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. ӨАБНУ-д бүртгэгдсэн коронавирусний B.1.1.529 хувилбарыг ДЭМБ Вирусийн эволюц хариуцсан техникийн группээс 11-р сарын 26-нд омикрон хэмээн нэрлэж, анхаарал татсан аюултай хувилбараар бүртгэж аваад байна. Одоогоор тус хувилбар бүртгэгдсэн 10 улс, орныг улаан бүсээр тогтоогоод байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор УОК-ын 29 дүгээр хуралдаанаар дээрх 10 улсаас ирж байгаа Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг иргэн бүрээс хилийн боомтоор орж ирэхэд нь түргэвчилсэн, PCR шинжилгээг авах ажлыг эхлүүлээд байна.
1438 days