Бүх нийтээр мод тарих өдөр байгууллага бүр гадна талбайгаа зүлэгжүүллээ
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт ”Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг өргөн хүрээнд зохион байгууллаа.
Тодруулбал Завханы төв Улиастай сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд зургаан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь “Ногоон Улиастай” хөтөлбөр юм. Тэгвэл энэ жилийн мод тарих үндэсний өдрийг “Ногоон Улиастай” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаатай хамтатган төрийн болон, хувийн байгууллага, ААН, иргэдийг оролцуулан зохион байгууллаа.
2543 days