“COVID-19” халдварын үед авч хэрэгжүүлэх дадлага сургууль болж байна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “COVID-19” цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ авах” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль болж байна. Өнөөдөр өглөө 08.00 цагт аймгийн Онцгой комиссын гишүүд, төрийн байгууллагуудын дарга, удирдлагууд бүгд ОБГ-ын өмнөх талбайд жагсаж, бэлтгэл бэлэн байдлаа шалгуулснаар эхэлсэн. Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж буй дадлага, сургуулийг аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга С.Насанбат нээж үг хэллээ.
1859 days