Арьс ширний цогцолбор ашиглалтад орсноор 2300 иргэн шууд ажлын байртай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-09-17 22:39:50

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашлаад дэлхийн зах зээлд монгол малын боловсруулсан бүтээгдэхүүнийг гаргах зорилготой барьж буй томоохон бүтээн байгуулалт бол Дархан арьс ширний цогцолбор юм. Арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлэх зорилготой уг бүтээн байгуулалтын ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөл танилцав. 
Энэхүү цогцолборын хүрээнд бог, бод малын арьс боловсруулах үйлдвэр, ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр, эсгийний үйлдвэр, судалгаа хөгжлийн инновацын төв, желатин уургийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж тус тус барих
аж

“Дархан арьс ширний цогцолбор”, Түүхий эдийн бэлтгэл, Дархан арьс шир боловсруулах үйлдвэрлэл төслүүдийн эцсийн зорилго нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд борлуулах юм.

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийг 2018 онд Дархан-Уул аймагт байгуулсан. Тус компани нь арьс шир, хөнгөн үйлдвэрлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Хонгор сумын нэгдүгээр багт арьс шир, ноос ноолуур боловсруулах цогцолборын үйлдвэрийг 180 га газарт бүтээн байгуулж байна.
Тус цогцолборын бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажилд хувийн хэвшил болон гадаадын туршлагатай компаниуд хамтран ажиллаж бай
гаа ажээ.

Ерөнхий сайд ажлын явцтай танилцах үеэр хэлэхдээ: Дэд бүтцийг нь асуудлаа шийдэж ашиглалтад авахад бэлэн болсон байна. Одоо тулгамдсан асуудлаа яаралтай Засгийн газрын хуралдаанаар оруулаад ямар хөрөнгийн эх үүсвэр байна түүнийгээ хурдан шийдээд ажлаа түргэвчлэх хэрэгтэй гэв.
Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод байгаа арьс ширний үйлдвэрүүдийг Дархан-Уул аймаг руу нүүлгэж, 10 сая ширхэг хүртэл арьс шир, 10 мянган тонн ноос боловсруулах бөгөөд шууд 3000 гаруй ажлын байр бий болгох юм. Бүтээн байгуулалтын ажлын явц 60 хувьтай байна.
Төслийн хүрээнд жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос боловсруулах, ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт, түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжууд барих юм. Тухайлбал,
• Бог малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт- 9 үйлдвэр
• Бод малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт- 4 үйлдвэр
• Ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр – 2 үйлдвэр
• Эсгийний үйлдвэр- 2
• Желатин уургийн үйлдвэр-1
• Судалгаа хөгжил, инновацын төв
• Үйлдвэрийн зориулалттай цэвэрлэх байгууламж
• Цахилгаан дамжуулах дэд станц зэргийг барихаар төлөвлөжээ.
Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арьс ширний цогцолбор байгуулснаар 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим иргэн байнгын ажлын байртай болох боломжтой.

Ташрамд, өнгөрсөн долоо хоногт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Дархан хотод ажиллахдаа барилгын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм.

 

Related news