Баруун-Урт сумын малчид тулгамдаж буй асуудлаа хэлэлцэв
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын малчдын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд
150 малчин оролцож, сумынхаа 1000 орчим малчин өрхийн өмнө тулагмдаж буй
асуудлаа орон нутгийн удирдлагуудтай хэлэлцлээ. Мал хулгайлах гэмт хэрэг,
бэлчээр усны асуудал, үлийн цагаан оготно, өөр аймгийн малчид олон тооны малтай
ирж нутаглах, мал мах, түүхий эдийн үнэгүйдэл зэрэг олон хүчин зүйлс малчдын
амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж буйг тэд тодотгов.
1138 days