Дөрвөн насны морьдын түрүүг нэг хүн авлаа
Увс /МОНЦАМЭ/ Үндэсний их баяр наадам, Увс аймаг байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баяр наадам сайхан болж өнгөрлөө. Уг наадмын дөрвөн насны хурдан морьдын түрүүг буюу даага, шүдлэн, хязаалан, соёолон насны морьдын түрүүг Увс аймгийн Зүүнговь сумын харъяат, “Ундарга-Увс” компанийн захирал, аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Норовсамбуу авлаа.
2920 days