“Эрүүл Архангай” өдөрлөг болно
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймагт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар “Эрүүл Архангай” өдөрлөгийг энэ сарын 9,10-нд зохион байгуулах гэж байна. Энэ өдөрлөгөөр эрүүл мэнд, урлаг, спортын арга хэмжээнүүд зохиогдох юм. Эрүүл мэндийн чиглэлээр л гэхэд “Элэгний эмгэггүй Архангай” төслийн талаарх мэдээллийг өгөх бөгөөд төслийн хүрээнд 18-40, 65-аас дээшхи насны хүмүүс В,С вирусын үзлэгт хамрагдах болсон тухай болон бусад мэдээллүүдийг өгөх юм.
2870 days