Увсын багш нар баяраа тэмдэглэв
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсролын салбарынхан өчигдөр Дэлхийн багш нарын 23 дахь, Монголын багш нарын 51 дэх өдрийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын хурлыг БСУГ-ын дарга С.Дашням нээсэн бөгөөд хурлын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзориг, НБХ-ийн дарга С.Амраа болон Улаангом сумын удирдлагууд, ахмад багш нарын төлөөлөл, мөн аймгийн боловсролын салбарын мэргэжилтэн, багш нар оролцлоо.
2854 days