Дурангийн мэс заслыг орон нутагтаа хийдэг боллоо
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэдэд үзүүлэх мэс заслын тусламж үйлчилгээнд
анагаах ухааны дэвшилтэт технологи дурангийн мэс заслыг суурьшуулж, улсын
төсвийн 296 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэвлийн хөндийн мэс заслын багаж,
тоног төхөөрөмжийг АНЭ-т хүлээлгэн өглөө. Улмаар анхны хагалгааг УИХ-ын гишүүн,
хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнгээр ахлуулсан баг АНЭ-ийн эмч, ажилтнуудтай
хамтран хийв.
1145 days