Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав
ВАШИНГТОН. /TASS/. Хэрэв АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хэсэгчилсэн түр зогсолт үргэлжилж, улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй гэж олон улсын үнэлгээний Fitch агентлаг лхагва гарагт анхааруулжээ. АНУ-ын зэрэглэл одоогоор хамгийн өндөр буюу ААА түвшинд байгаа юм.
2316 days