АНУ-ын Сангийн сайд Хятад улсад айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /TASS/.
АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин худалдааны асуудлаар
яриа хэлэлцээ хийх зорилгоор Хятад улсад энэ сарын 28-29-нд айлчилна хэмээн
Хятадын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн мэдэгджээ.
Хятад улсыг зорих АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Худалдааны төлөөлөгч
Роберт Лайтхайзер багтаж байгаа аж.
Хоёр улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татварыг цуцлах янз бүрийн
хувилбарыг Хятад болон АНУ-ын эрх баригчид боловсруулж байгаа хэмээн Хятадын
Худалдааны орлогч сайд Ван Шоувэнь энэ сарын эхээр
мэдэгдсэн юм. Эцсийн байдлаар тохиролцоонд хүрэх найдвар бий болохыг тэрбээр
онцлон тэмдэглэсэн байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day