ХААН Банк Төв аймагт 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулж өглөө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод хотноо сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбайг өчигдөр ашиглалтад хүлээлгэн өгснөөр хүүхэд залуусын зорьж очиж тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар нэгээр нэмэгдлээ. Түүхт 30 жилийнхээ ойгоор ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж өгөхөөр болсон бөгөөд эхнийх нь ийнхүү Төв аймагт үүдээ нээж буй юм.
1443 days