Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны дэлхийн аварга болов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Эрхэт Монгол группийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-д Дэлхийн аварга боллоо. /огцом 109 кг + түлхэлт 141 кг, нийлбэр 250 кг/
1447 days