С.Гаура: Албан хаагчдадаа үндэсний бичиг заах санхүүжилтийг байгууллага бүр төсөвтөө тусгах шаардлагатай
Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуульд үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулахаар тусгасан. Албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг орон нутагт хэрхэн хангаж байгаа талаар Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын монгол хэл,бичиг, уран зохиолын боловсрол хариуцсан арга зүйч, тус аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, хэлшинжлэлийн доктор С.Гаурагаас тодрууллаа.
414天