БАЯН-ӨЛГИЙ: Цэнгэл, Улаанхус, Сагсай, Булган суманд өвөлжилт хүндэрчээ
Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр энэ сарын 14-ний өдрийн байдлаар Алтай сумын 71 өрхийн 16507 толгой, Бугат сумын 8 өрхийн 2050, Булган сумын 371 өрхийн 47177, Дэлүүн сумын 36 өрхийн 7005 толгой, Ногооннуур сумын 56 өрхийн 8617, Сагсай сумын 60 өрхийн 4465 толгой, Толбо сумын 20 өрхийн 16726, Улаанхус сумын 30 2400, Цэнгэл сумын 10 өрхийн 6070 толгой, Өлгий сумын 3 өрхийн 881 толгой, нийтдээ 683 өрхийн 124733 толгой мал отроор өвөлжиж байна.
464天