БАЯН-ӨЛГИЙ: 5 аж ахуйн нэгж, 2 иргэнийг "Шилдэг татвар төлөгч"-өөр өргөмжлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-13 11:08:57

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсад жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчийн өдрүүд” болгон тэмдэглэдэг.


Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт 22 тэрбум 134 сая төгрөгийн орлого оруулахаар төлөвлөснөөс 23 тэрбум 654 төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөгөө 106 хувиар давуулан биелүүлсэн. Татвар төлөгчийн өдрүүдийг тохиолдуулан салбарын хууль тогтоомжийг сахин биелүүлж, татварын орлого бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 5 аж ахуйн нэгжийг “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарууллаа.


Тодруулахад, өнгөрсөн онд “Жол” компани 938.4 сая, аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газар 597.4 сая, “Нур-Едил” крмпани 270.6, “Монос Баян-Өлгий” компани 187.2, “Өлгий ойл” компани 485 сая төгрөгийн татвар төлжээ.


Мөн 2 тэрбум төгрөгийн цахим төлбөрийн баримт гаргаж 2 сая төгрөгийн татвар төлсөн "Ховд эко цемент" үйлдвэрийн гэрээт борлуулагч С.Серикжан, татварын тайлан болон цахим төлбөрийн баримтаа хугацаандаа гаргаж 8 сая төгрөг татвар төлсөн Х.Айболат нарын иргэдийг “Шилдэг татвар төлөгч”-өөр өргөмжлөв.


Шилдгүүдийн шагналыг аймгийн Засаг дарга А.Камелият, Татварын газрын дарга Т.Фестиваль нар гардуулан өгч, талархал илэрхийллээ. 

相关新闻