БАЯН-ӨЛГИЙ: Соронзон шуурганы үзэгдэл ажиглагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-11 08:23:45

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар өнгөрсөн шөнө гео-соронзон шуурганы үзэгдэл ажиглагдлаа.


АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын судалгааны газар (NOAA) сүүлийн 20 жилд болоогүй гео-соронзон шуурга энэ сарын 10-12-ны хооронд дэлхийд бүртгэгдэх талаар хэд хоногийн өмнө мэдээлсэн.


Тус газрын тодорхойлсноор энэ удаагийн соронзон шуурганы далайцын түвшин G4 буюу “маш хүчтэй” гэсэн үзүүлэлтэд хүрсэн аж.


Соронзон шуурганы далайцын түвшнийг таван шатлалаар хэмждэг бөгөөд “G5”-ыг туйлын өндөр түвшин, “G1”-г сул түвшин гэж үздэг ажээ.

相关新闻