Цөлийг усжуулахын тулд мөсөн уулыг АНЭУ-ын эрэгт чирч авчирна
ЭЛЬ-КУВЕЙТ./TASS/. Арабын Нэгдсэн Эмирт улс /АНЭУ/ Өмнөд туйлын мөсөн хуягаас эмтрэн тасарсан мөсөн уулыг элсэн цөлөө усжуулах, жуулчдыг татах зорилгоор өөрийн улсын эрэг рүү чирч авчрахаар төлөвлөж байгаагаа зарлажээ. “Arabian Bisness” цахим хуудсанд бичсэнээр, энэхүү өвөрмөц санааг Эмирт улсын “National Advisory Bureua Limited” зөвлөх компанийн ажилтнууд сэджээ.
2952天