Техаст "Харви" хар салхины улмаас амиа алдагсдын тоо 10 болж нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Техас муж улсыг “Харви” хар салхи дайран өнгөрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 10 болж нэмэгджээ.
Өнөөдөр тус улсын холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хар салхи дайран өнгөрснөөс хойш Техасын Хьюстон хотод 760 гаруй мм бороо оржээ. Тус хотын 8000 гаруй оршин суугч түр хоргодох байранд толгой хоргодож байна.

Энэ хар салхи өнөөдөр тус улсын Луизиана муж улсын зарим хэсгийг дайран өнгөрөх төлөвтэй байна.
“Харви” нь сүүлийн 12 жилийн хугацаанд АНУ-ыг дайрсан хамгийн хүчтэй хар салхи юм. 2005 онд тус улсын Луизиана муж улсыг “Катрина” хар салхи дайран өнгөрсний улмаас Нью-Орлеанс хот бараг бүхэлдээ сүйдэж, 1250 гаруй хүн амиа алдаж, 108 тэрбум долларын эд материалын хохирол учирч байв.

Г.Доржханд