Техасыг хар салхины дайран өнгөрсний улмаас 2 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын өмнөд нутгийн Техас муж улсыг “Харви” хар салхи дайран өнгөрснөөр ширүүн бороо орж, үер болсны улмаас хоёр хүн амиа алджээ.
Энэ хар салхи Техасыг өнгөрсөн баасан гарагт дайран өнгөрснөөс хойш ширүүн бороо орсоор байгаа аж.
Хүчтэй салхинд далайн эрэг орчмын айл өрхүүдийн орон гэр, байшин барилга эвдэрч сүйджээ. Мөн тус муж улсын Хьюстон болон бусад хотод үер болсон байна.
Албаны хүмүүсийн хэлснээр, тусламж хүссэн 2000 гаруй дуудлага бүртгэгджээ.Онцгой байдлын албаныхан болон эргийн харуулын албаныхан аврах ажиллагаа өрнүүлсээр байна.
Сонор сэрэмжтэй байхыг оршин суугчдад цаг уурчид анхааруулж байна. Эргийн бүс нутгаар ойролцоогоор нэг долоо хоног бороо зүсрэн орох төлөвтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт “Твиттер” хуудсандаа “Иргэдэд туслах шуурхай арга хэмжээ авахыг Засгийн газрын бүх шатны агентлагуудад үүрэг болгосон. Аврагчид хэдэн мянган хүнд тусламж үзүүлээд байна. Би удахгүй Техаст очиж нөхцөл байдалтай танилцах болно” гэж бичжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Д.Трамп маргааш буюу мягмар гарагт Техаст ажлын айлчлал хийх бололтой.
Д.Трамп гамшгийн үед шуурхайн арга хэмжээ авах замаар өөрийнхөө нэр хүндийг өсгөхийг эрмэлзэж байна гэж ажиглагчид үзэж байна.
2005 онд АНУ-ыг “Катрина” хар салхи дайран өнгөрсний дараа тухайн үед Ерөнхийлөгч байсан Ж.У.Буш иргэдэд туслаж, хохирлыг барагдуулах шуурхай арга хэмжээ аваагүйн улмаас нэр хүнд нь эрс унаж байсан юм.

Г.Доржханд