Хөвсгөлд өвлийн нислэгийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-25 17:32:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт өвлийн нислэгийн нээлт болж, 2017 оны 247 дахь агаарын хөлөг "Аэромонголиа" авиакомпанийн MNG-87 дугаар аялал Ц.Ганхүү даргатай экипаж Мөрөн Нисэх буудалд газардлаа.  
Энэ үеэр азтай зорчигч
тодруулахад Мөрөн сумын өндөр настан Монгол Улсын гавьяат багш Ц.Мааньгүмбэн шалгарч үнэгүй зорчих нислэгийн тийзээр шагнууллаа. Тус аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш иргэд авто тээврийн үйлчилгээг сонгосны улмаас өвлийн цагийн агаарын тээврийн үйлчилгээ сүүлийн жилд зогссон билээ. Харин энэ өвлийн хувьд Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүдээс Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад тавьсан хүсэлтийн дагуу "Аэро Монголиа" компанийн Poker-50 онгоц Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатар чиглэлд тогтмол үйлдэхээр энэ өвлийн анхны нислэгээ хийлээ. Өвлийн нислэгийн нээлтэнд УИХ-ын  гишүүн Ц.Даваасүрэн, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд болон нислэгийн багийн хамт олон  зорчигч иргэд оролцлоо.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ