ХӨВСГӨЛ: Мөрөн сумын иргэд “ХУРДАН” цэгээр 470 гаруй үйлчилгээг авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-23 14:29:56

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Засаг даргын Тамгын газрын нэг давхарт төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай хүргэх зорилгоор "ХУРДАН" цэгийг нээлээ.




Тус цэг нь Мөрөн сумын 40 гаруй мянган иргэд төрийн 37 байгууллагын нийт 470 гаруй үйлчилгээг нэг цонхноос түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй хүргэх юм. 




Иргэд төрийн үйлчилгээгээ авах гэж олон албан байгууллагын хаалга татаж, дунджаар 2-3 цагийг зарцуулдаг байсан бол төрийн үйлчилгээ ийнхүү цахим хэлбэрт шилжсэнээр гар утаснаасаа, киоск машинаас, эсвэл өөрт хамгийн ойр байрлах Хурдан цэгээс хүссэн хэдэн ч төрлийн үйлчилгээг 1-2 минутын дотор нэг цонхноос авах боломж бүрдэж байгаа юм.

 

Холбоотой мэдээ