Хилчид 1.2 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чаджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-12-01 17:34:43
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймаг дахь хилийн отрядуудын алба хаагчид өнгөрсөн онд 20 гаруй хилийн дэглэмийн зөрчил илрүүлж, 1.2 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чаджээ. Энэ тухай саяхан болсон "Дорнод аймгийн хил хамгаалах хүчний нэгдсэн зөвлөгөөн"-ий үеэр онцлон танилцуулсан юм. 
Тус аймгийн хэмжээнд 2017 онд хилийн дэглэмийн зөрчил өмнөх оноос өссөн үзүүлэлт байгаа гэнэ. Тиймээс цаашид засч залруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллахаар холбогдох албаныхан зөвшилцсөн байна.
Дээрх уулзалт зөвлөлгөөнд хилийн отрядын дагуух сумдын Засаг дарга нар, хилийн отрядын захирагч нар болон цагдаа, цэрэг, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, хил орчмын бүс нутагт амьдарч буй малчид оролцжээ.
Дашрамд дуулганахд Дорнод аймгийн хэмжээнд хилийн дөрвөн отряд дархан хилээ хамгаалж байна. 
Д.Дэлгэрмаа
 
Холбоотой мэдээ