Шүлхийн хорио цээр үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-23 17:51:55
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Баяндун суманд малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Өнгөрсөн 9 дүгээр сараас Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Баян-Уул, Баяндун суманд малын гоц халдварт шүлхий өвчний хэд хэдэн шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр суманд хорио цээрийн дэглэм тогтоож шуурхай арга хэмжээ авснаар Булган, Хөлөнбуйр, Баяндун суманд шүлхий өвчин дэгдээгүй, харин Баяндун суманд шүлхийн шинэ тохиолдол гарч, халдварласан 100 гаруй үхрийг устгаад байгаа аж.
 
Аймгийн хэмжээнд шүлхий өвчний нэгдүгээр ээлжийн вакцинжуулалт дуусч, хоёрдугаар ээлж эхлээд байна. Ирэх долоо хоног гэхэд шүлхий өвчний вакцинжуулалт бүрэн дуусна гэж аймгийн ХААГ-аас мэдээллээ.
Мөн хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгийн Уулбаян, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дорноговийн Иххэт сум болоод Сэлэнгэ аймгийн Мандал суманд шүлхий өвчин гараад байгаа юм.

Д.Дэлгэрмаа 
Холбоотой мэдээ