ЕБС-ийн II улирлын хичээл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-11-10 10:17:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЕБС-ийн бүх ангийн сурагчид энэ сарын 3-наас долоо хоног амран өнөөдрөөс хичээлдээ орлоо.
 
Нийслэлийн сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт 12 дугаар сарын 29-нд эхэлж  I-V ангийн сурагчид нэгдүгээр сарын 18-ныг дуустал 3 долоо хоног амрах бол VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-18-ныг дуустал хоёр долоо хоног амарна.
 
Харин хөдөө орон нутгийн сургуулийн I-V ангийн сурагчид 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног, VI-XII ангийн сурагчид 1 дүгээр сарын 5-11-нийг дуустал нэг долоо хоног амрах юм.

БСШУСЯ-наас ЕБС-ийн сурагчдын амралтын хугацааг жил бүр өөрчилж ирснийг цуцалж, өнгөрсөн хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан юм.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ