Хирошимагийн цагийг үнэ хаялцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-02-26 14:51:46

ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 26 /Kyodo/. 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошимагийн атомын бөмбөгдөлтийн үеэр хайлж эвдэрсэн бугуйн цаг АНУ-д болсон дуудлага худалдаагаар 31 113 ам.доллароор зарагджээ.


Японы баруун нутагт орших хотын балгасаас олдсон энэ цаг нь өглөөний 8 цаг 15 минутад буюу атомын бөмбөг хаях үед зогссон байсан гэж RR Auction дуудлага худалдааны ордон мэдээлжээ. Бостон хотод байрладаг тус дуудлага худалдааны ордноос цагийг худалдан авсан хүний талаар мэдээлэл өгөөгүй байна.


Энэхүү ховор цагийг олсон хүн бол яаралтай тусламжийн хэрэгслээр хангах, сэргээн босгох шаардлагатай нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор Хирошимад очсон британи цэрэг юм. Уг олдворыг цөмийн эриний эхлэлийг илтгэж, соёл иргэншлийн уналтыг тунхагласан гэж үзэж болохыг мэдэгдэлд дурдсан байна.


Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил байгууллагын зүгээс түүхэн сургамж бүхий олдвороос хувь хүмүүс ашиг олох вий гэсэн болгоомжлолоос үүдэн ийм эд зүйлийг худалдаалахыг эсэргүүцсэн захидал илгээжээ.

Холбоотой мэдээ