ОРХОН: Маргаашаас эрс хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-16 17:12:14
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газраас цаг агаарын гамшигт үзэгдлийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ. 


Нийт нутгаар цас орж хаваржилтын нөхцөл байдал хүндэрч буйтай холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас “Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарсан юм. Үүнтэй холбоотойгоор аймгийн холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө боловсруулж байна. 


Амралтын өдрүүдэд Орхон, Дархан, Сэлэнгэ, Булганы нутгаар цас орж, эрс хүйтрэх төлөвтэй байгаа бөгөөд 16-17-нд шилжих шөнө, 17-ны өдөр цас орж, эрс хүйтэрч, цасан шуурга шуурах тул иргэдийг хол, ойр зорчихгүй байхыг дээрх байгууллагуудаас анхаарууллаа. 


Мөн өнөөдөр Орхон аймагт +3 градус хүртэл дулаарсан тул уулын цас хайлж, шар усны үер буух эрсдэл үүсэж байгааг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ