ОРХОН: “Бүсийн хөгжил- орон нутагт” уулзалт, хэлэлцүүлэг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-20 13:08:47
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-аас “Бүсийн хөгжил орон нутагт” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

 

Уулзалт, хэлэлцүүлгийн зорилго нь бүсчилсэн хөгжлийг дэмжих, хойд бүсийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах, санал санаачилгыг баримт бичигт тусгах, сум орон нутгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулахад чиглэж байгаа юм.

 

Тус хэлэлцүүлгээр “Хойд бүсийн хөгжлийн чиг хандлага”, “Орхон аймаг Баян-Өндөр сумын нийгэм эдийн засгийн үзүүлэлт”, “Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал”, “Аж үйлдвэрийн бодлого”  сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Энэ удаагийн хэлэлцүүлэг гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийт 2000 орчим иргэн хамрагдаж, бүсчилсэн хөгжилд Орхон аймаг, тэр дундаа Баян-Өндөр сумын тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход иргэдийн саналыг сонсож, оролцоог хангаж байгаагаараа онцлог болж байна.

 

Хэлэлцүүлэгт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Соёлын дэд сайд П.Баттөр, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат, доктор профессор Г.Баттүвшин, Т.Эрдэнэчулуун, Н.Уртнасан зэрэг албаны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.






 

Холбоотой мэдээ